Хуний амьдралд хоердагч нь байх....,

Би тууний амьдралд хоердагч нь байсан юм.

Миний хувьд хуний урьдах амьдрал огт хамаагуй байдаг байлаа. Тэд өөрсдөө хамааруулж харьцуулдаг байсан нь бид 2-н салах бас нэг шалтгаан болсон байх.
Охиноо тээж төруултлээ би энэ тухай мэддэггүй байлаа. Тэд ч сайн нууж чадсан юм шиг байгаа юм. Тэднийд хамаатнууд гэж нэг их ирээд байдаггуй болоод ч тэр юмуу тууний төрсөн ах эгч нараас бусад хаматнуудыг нь мэдэхгүй байсаар байгаад л салсан. Ээжийх нь ээж гэж 90 гарсан хогшин байдаг гэж ярьсан боловч 2 жилд нэг удаа очдог гэж яриж байсан. Бур хургэн ах бэр эгч нартайгаа хуртэл намайг орхидоггуй байсаныг бодоход урьдах амьдралых нь талаар мэдчихвий гэж санаа нь их зовдог байсан юм шиг байгаа юм. Нэг өдөр ахынд нь очиход бэр эгч нь зургийн цомог узуулж байгаад бух унэнийг нь хэлж өгсөн дөө. Юу ч тийм юм төсөөлөөгүй байсан хун чинь тэврэлдээд авахуулсан зургийг нь хараад хачин л болдог юм байна лээ. Бэр эгчийх нь ярьсанаар тэр хуухнийг ээж нь суулгах гэж олж өгсөн бөгөөд гэрийн ажлыг ч харин нэг ягштал хийдэг байсан, одоо хунтэй суугаад сайхан амьдардаг гэсэн гэж билээ.  Дараад нь өөрөөс нь асуусан чинь тэр хуухнийг нилээн л муугаар хэлж билээ. 3-н сартай гэдсэн дэх хуухдээ авахуулаад, дараад нь манай найз нартай явалддаг байсан гэж хэлж байсан.  Миний бодлоор тэр хуухнээс биш эдний гэр булийн байдлаас л болсон байх гэж бодсон доо.
Миний хувьд анх хунтэй сууж байгаа болхоор бух л юмыг гоеор төсөөлж тэр луугээ тэмүүлж явсан тэмүүлэл минь бага багаар унтарсан даа.
Эмэгтэй л хун юм болсон хойно нөхрөөсөө гое бэлэг горьдоно (би туунээс ганц улаан сарнайнаас өөр унэнийг хэлэхэд юу ч бэлгэнд авч узээгүй, төрсөн өдрөөр гэж уу- би авч узээгүй ээ), найз хуухнууд нөхрөөсөө авсан бэлгээ узуулнэ битуухэндээ атаархдаг байлаа.  Миний хувьд бол өөр шуу би туунд сахлын хутга, унэртэй уснаас эхлээд л бэлэглэдэг байсан.
Хун хэтэрхий дэврүүн байх бас дэмий юм шиг байна лээ, яг л эгч нарыгаа хараад тэд нарын амьдрал  шиг өөрийхээ амьдралыг төсөөлж байж дээ. Охиныхоо нэг насны төрсөн өдрийг болоход хэчнээн хөөрч байсан гээч, тэрний хувьд тэр өдөр энгийн л нэг өдөр байсанд миний анхны том гомдол минь байлаа.

Миний хувьд бух л анхны гэсэн юмнуудаа нандин дурсамжтай байлгах гэж хичээдэг байсан, тэр хуний хувьд бол анхых нь биш аль эртний юм шиг санагддаг байсан байх. Тийм болхоор салах нь ч хуртэл сонин биш байсан байх л гэж боддог юм.


Ойчсон бөхөд шалтаг мундахгуй гэгчээр миний чиглэж явж байсан замаа дутуу орхиход нөлөөлсөн зуйлуудийн нэг нь мэдэлгүйгээр хуний 2 дахь амьдралыг зохиолцсан юм болвуу л гэж боддог юм.

Нэг гэрт хоер эзэгтэй байж болхуу?

Энэ хорвоод бусгуй хун болж төрснийхөө жамаар нэгэн өдөр айлд бэр болон очиж билээ.  Өөрийхөө ойр орчим найз нөхөд, эгч нарынхаа гэрийн эзэгтэй болсныг хараад би ч гэсэн яг л тэдэн шиг байх юм шиг төсөөлж байлаа.  Хадамд гарснаасаа хойш л хадам ээж гэдэг хунтэй хамт амьдарсан юм.  Тэр хуний хувьд залуугаасаа хэдэн хуухдуудтэйгээ хань ижлээсээ хагацсан болхоор бух л зуйлийг бие дааж шийдвэр гаргаж  өөрөө хийх буюу гаргасан шийдвэрийг нь хуухдууд нь ягштал биелуулж энэ амьдралых нь хэвшил болсон байлаа.  Манай гэрийхний хувьд бол хэн нэгэнд нь ямар нэгэн асуудал гарвал аав ээжтэйгээ ярилцаж шийдвэрлэдэг, жижиг асуудал байвал өөрсдөө хоорондоо ярилцаж байгаад шийдчихдэг байсан учраас бэр болоод очиход маш өөр орчин намайг угтаж авсан юм.
Бух л юмаа өөрөө мэдэж хийх биш хадам ээжийн хэлснээр хийх болно.  Ямар хоол хийх, хоолондоо ямар материал оролтцуулахыг хуртэл оройн хоол болхоор бэлдээд тавичихдаг байж билээ. Намайг бага байхад зарим айлын ээж нар ажилдаа явахдаа хуухдууддээ боорцгийг нь тоолж огоод цоожлоод явдаг байсан шиг л санагдаж байлаа. Энэ ээжийг би буруутгаагуй юм 6-н өнчин хуухдээ ганцаараа өсгөсөн болхоор бух юман дээр хэмжүүр тогтоож 90-ээд оны хэцүү уеийг ингэж л давж тэр нь амьдралд нь хэвшил болсон байх л даа.
Манай хун айлын бага болхоор ах эгч нар нь эрт тусдаа гарч багаасаа л ээжээсээ салаагуй ургэлж хамт байсан гэсэн. Тийм учраас ээжийн хэлсэн ямар ч уг мань эрт бол хууль нь байсан юм. Одоо ч тийм л байгаа байх л даа.  Миний хувьд бол тийм бол л айхтар асуудал биш бол өөрөө бие даагад шийдчихдэг дуу нартаа заавар зөвлөгөө өгдөг хун ямар хоол хэр хэмжээтэй хийхээ хуртэл заалгахар нилээн л хэцүү байлаа. Би зөвхөн л хоолон дээр л жишээ авч байна л даа. Бид  хуухэдтэй болхоор өөр ямар их зорчил уусдэг байсан нь ойлгомжтой.
Надад хамгийн их тааталагдаггуй байсан юм нь эүүл хунс гэж ю вэ гэж ойлгол байдаггуй нь л байсан. Бид 2 зэрэг ажил хийж, ээж нь хунсний дэлгүүр ажиллуулна. Тэгсэн хэрнээ ээж нь өдрийхээ цайнаар хятадын бэлэн гоймон идэж байхыг нь би хэд хэд харж билээ. Амьдрал нь болмжгуй бол яахав дээ гэхсэн. Хэрэглэж байгаа саван, шампоон, оо, ор хөнжлийн даавуу, гар нуурний алчуур унэхээр бишээ. Тэгсэн хэрнээ хуний нудэн дээр бол хамгийн ганган хумуус л харагдаж явдаг байлаа. Одоо ч тийм л дээ.
Энэ бугдийг би бага ч болов өөрчлөх гэж хичээж, тэвчих уедээ тэвчээд суулдээ сурсан юмыг сураар унэхээр боож болдоггуй юм байна л гэж бодсон доо.

Сэтгэлд хоргдсон аялгуу минь баяртай

Бид 2-н амьдралд зөндөөн сайхан дурсамжтай уе олон байсан шуу. Цаашид ч охин бид 3-т өчнөөн дурсамжтай сайхан амьдралыхаа туухийг бичилцэх боломж зөндөө л байсан.  Чи бур багаасаа л ээжийхээ угэнд ордог сайн хуу байж  тэднийхээ заавраар амьдралынхаа чигийг заалгасаар ирсэн. Энэ удаа ч тэднийхээ хувьд угэнд ордог сайн хуу нь хэвээрээ л улдсэн.


Чамайг залхаахгуй гэж би хичнээн хичээлээ
Чамаар аргадуулах гэж
Би хичнээн хулээлээ
Чиний тухай бодохгуй гэж хэрэндээ би зудэрсэн
Чихэнд хоногшсон аялгуу минь баяртай

Чамаар гуйлгах гэж би хичнээ залбирлаа
Чамаар хайрлуулах гэж хичнээн би мөрөөдлөө
Чамайг мартах гэж харин
Хэрэндээ би зориглосон
Сэтгэлд хоргдсон аялгуу минь баяртай

Узэгдэх төдий өвлийн нар шиг
Уулэн завсрын шөнийн саран шиг
Яасан ч богинохон хаврын эртийн яргуу вэ чи
Яагаад мартахгуй сайхан аялгуу минь
 (Чингис хаан - Богино хаврын яргуй)

(Нийт: 3)